solongonews
Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг бүх талаар хэрэгжүүлнэ
2018-02-05 20:58
Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг бүх талаар хэрэгжүүлнэ

Шинэ зуун гарснаас хойших Хятад  улсын “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын ажлыг удирдах Төв хорооны 15 дахь 1 дүгээр баримт бичгийг 4-нд нийтэллээ. Уг баримт бичигт Хятад улсын хөдөө  тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх талаар бүх талын төлөвлөлт  хийсэн нь Хятад улс шинэ цаг эриний хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх тухай  эрэлхийлсэн дээд шатны зураг дизайн болсон байна.

4-нд нийтэлсэн 2018 оны Төв хорооны 1 дүгээр номерт баримт бичгийг  “Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх тухай ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн санаачилга” хэмээн нэрлэж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх  стратегийг хэрэгжүүлэхэд, ач холбогдлыг чухалчлах, арга зам олох, үүрэг зорилт  товлох, бодлого тогтоох, шаардлага тавих зэрэг бүх талын төлөвлөлт гаргасан  байна.

Уг баримт бичигт: Хөдөө тосгоныг  сэргээн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлэх нь, ард түмний өдөр ирэх тутам нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээ шаардлага, хөгжлийн тэнцвэргүй байдал, гүйцэд  бус байдал хоорондын зөрчлийг зохицуулах зайлшгүй шаардлага, “хоёр зуун жил”-ийн  тэмцлийн зорилтыг биелүүлэх зайлшгүй шаардлага, нийт ард түмний хамтдаа  чинээлэгжихийн зайлшгүй шаардлага гэж тэмдэглэжээ. Хятадын Хөдөө аж ахуйн  шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Чинь Фу хэлэхдээ:"Баримт бичгийн гол агуулгаас нь үзвэл,  хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг тэргүүлэн хөгжүүлнэ гэдгийг анх удаа дэвшүүлж,  Намын Төв хороо, Төрийн зөвлөл "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, таричин"-ны  асуудлыг чухал байранд тавьж байгаагийн илрэл юм. Сүүлийн жилүүдэд 1-р баримт  бичгийн үргэлжийн чанар, инновацын аль аль нь энэ чухал зүйлтэй салшгүй  холбоотой юм. Тэрээр хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд хөдөө аж  ахуй, хөдөө тосгоны бүтээн байгуулалт иж бүрэн аимжилтад хүрсэн хэдий ч хөдөө аж  ахуйн хөгжлийн чанарыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Таричдын орлого, хотын оршин  суугчдын орлогод маш их зөрөө оршсоор байна, ийм байдалд баримт бичигт  “дутагдал”-ыг зохицуулах нь хот хөдөөгийн уялдаатай хөгжлийг ахиулж, хот  хөдөөгийн харилцааг зохицуулан, хот хөдөөгийн зөрөөг багасгах болно гэжээ.  тэрээр хэлэхдээ: Засгийн газар оролцож, макро  хяналт тавих нь хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын хөгжлийг бүх талаар  ахиулахад тустай төдийгүй чанарыг өндөр төвшинд хөгжүүлэх нь Хятадын хөдөө аж  ахуй, хөдөө тосгоны ирээдүйн хөгжилд шинэ хөдөлгөх хүч олгож, хөдөө аж ахуй,  хөдөө тосгоны чанарын дээд төвшний хөгжлийг ахиулж, өрсөлдөх хүчнийг  дээшлүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.  

Энэ жилийн 1-р баримт бичиг нь  хөдөө аж ахуйн хөгжлийн чанар чансааг ахиулах, хөдөө тосгоны ногоон хөгжлийг ахиулах, хөдөө тосгоны соёлыг хөгжүүлэх, хөдөө тосгоны засаглалын шинэ  тогтолцоог байгуулан, хөдөө тосгоны иргэдийн амьжиргааны баталгааны түвшнийг дээшлүүлэх зэрэг талаар байршуулжээ. Үүнд шаардлагатай хүмүүсийг ядуурлаас ангижруулахыг уг баримт бичигт чухалчлан заажээ. Бээжингийн багшийн их  сургуулийн Хятадын ядуурлыг бууруулах судалгааны хүрээлэнгийн захирал профессор  Жан Чи үүнтэй холбогдуулан хэлэхдээ: 2020 он хүрэхээс өмнө ядуурлаас ангижруулах  хатуу бэрхшээлтэй ажил бол Хятадын хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийн  хамгийн чухал ажлын нэг бөгөөд ирээдүйд хөдөө тосгоны ногоон хөгжлийг биелүүлж,  хөдөө аж ахуйн хөгжлийн чанар чансааг дээшлүүлэх явдал юм гэжээ. Тэрээр:“2020 оноос хойш, харьцангуй ядуурлын асуудал нь хөдөө тосгоны  хөгжлийн хурд, үр дүнд нөлөөлөх зангилааны хүчин зүйл болох магадлалтай.  Одоохондоо харьцангуй ядуурлын асуудал нь гол шалтгаан болж байна. Бид  харьцангуй ядуурлыг арилгана, нэгэнт ядуулгаас ангижирсан газар нь ядуурлыг  намжаах газар руу ажлаа шилжүүлэх ёстой. Үүнээс гадна, ядуурлыг бууруулахад  ногоон хөгжил, экологийн хөгжлийг баримтлах бол хамгийн тогтвортой сайн арга зам  юм. Ядуу ядуулаг бүсийг ядуурлаас ангижруулах түүхэн үүргээ биелүүлэхийн  зэрэгцээ алтаар солиод олдохгүй уул усаа хамгаалах дархан үүрэг хариуцлагатай юм гэжээ. 

Төв холрооны 1-р баримт  бичигт: Хятадын онцлогтой социализмын хөдөө тосгоныг хөгжүүлэх замаар замнах нь  хөдөө аж ахуйг үйлдвэрлэлийн гол хүчин, тариачныг ажил мэргэжлийн татах  хүчин, хөдөө тосгоныг оршин суугчдын үзэсгэлэнт гэр орон болгож чадна. 2020 он  гэхэд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажил чухал ахиц хийж, тогтолцооны бүдүүвч  хүрээ, бодлогын системийг үндсэндээ бүрдүүлнэ. 2035 он гэхэд, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажилд шийдвэрт чанартай ахицад хүрч, хөдөө аж ахуй, хөдөө  тосгон орчин үеийн хөгжлийг үндсэндээ биелүүлнэ. 2050 он гэхэд,  хөдөө тосгон  бүх талаар хөгжиж, хөдөө аж ахуй хүчирхэгжин, хөдөө нутаг улам үзэсгэлэнтэй  болж, тариачид чинээлэг амьдралаа бүх талаар биелүүлэх болно гэж тэмдэглэжээ.  

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл