Сүүлийн жилүүдэд Хятад улс хөл бөмбөгийг хөгжүүлэх ажлыг маш эрчимтэй хийж байгаа. Тэр дундаа Эрээн хот нь Өвөр Монголын гол туршилтын суурин болсноороо хөл бөмбөгийн үйл ажиллагаа тасралтгүй сайжирч байна.
Эрээн хотын “Хотын дарга” цомын нэрэмжит сургуулийн хүрээний өсвөрийн хөл бөмбөгийн уралдаан саяхан болж өндөрлөлөө.
Уралдаан нь бага сургуулийн 8 гишүүн, дунд сургуулийн 11 гишүүний дүрмээр явагдаж, хурц ширүүн өрсөлдөөний дүнд,
Эрэгтэй багт:
Нэгдүгээр байранд Эрээн хотын И Фү бага сургууль
Хоёрдугаар байранд Эрээн хотын Монгол бага сургууль
Гуравдугаар байранд Эрээн хотын 2-р бага сургууль
Эмэгтэй багт:
Нэгдүгээр байранд Эрээн хотын 2-р бага сургууль
Хоёрдугаар байранд Эрээн хотын Монгол бага сургууль
Гуравдугаар байранд Эрээн хотын 1-р бага сургууль тус тус шалгарсан байна.






