solongonews
”Хятадын фермерүүдийн ургацын баяр” болов
2023-09-26 10:52
2023 оны ”Хятадын фермерүүдийн ургацын баяр” болов

   Хятадын тариачдын ургацын зургаа дахь баяр 09-р сарын 23-нд тохиосон юм. 09-р сарын 19-ний өдөр Өвөр Монголын "Хятад фермерүүдийн ургацын баяр"-ын гол арга хэмжээ Ордос хотод болж, Өвөр Монгол даяар Хятад фермерүүдийн ургацын баярыг тэмдэглэх арга хэмжээ эхэлснийг зарлав.

   Мөн ӨМӨЗО ургацын баярыг гол төв хотын бүсэд анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм. "Ургацын баярыг тэмдэглэж, найрамдал, гоо сайхныг сурталчлах" энэхүү арга хэмжээ нь нэг гол талбай, нэг хуваарь талбайг бий болгосон бөгөөд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, Өвөр Монголын хөгжил, ололт амжилт, шинэ эринд тариаланчид, малчдын хэв маягийг харуулсан юм.

   Уг арга хэмжээний гол арга хэмжээнд 60 мянга гаруй м2 талбай бүхий 124 үзэсгэлэн, амтат хоол хүнсний үзэсгэлэн байгуулсан бөгөөд Өвөр Монголын 12 аймаг хотуудын 300 гаруй аж ахуй нэгж 1000 гаруй нэр төрлийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дэлгэн үзүүлж, борлуулсан нь олон иргэдийн худалдан авалт, сонирхолыг татсан байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл