XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы “Төлөөлөгчдийн коридор” болзоо ёсоороо 03-р сарын 05-ны 08:00 цагийн үед Ардын Их Хурлын Танхимын төв танхимд нээгдэж, 8 ардын төлөөлөгч сурвалжилга өгч, үүрэг хариуцлагаа гүйцэтгэсэн ололт амжилт, сэтгэгдлээ хуваалцан анхаарал хандуулж байгаа бүх талын асуудалд хариулт өгсөн байна.
Хэ Бэй мужийн Шюүн Ань шинэ дүүргийн намын ажлын хорооны нарийн бичгийн дарга, удирдлагын зөвлөлийн эрхлэгч Чэнь Ган төлөөлөгч: - Одоогийн байдлаар нарийн төлөвлөж байгаа нь ирээдүйд илүү хурдтай хөгжүүлэхэд байна. Шюүн Ань шинэ дүүрэгт тун удахгүй их хэмжээний барилгын ажлыг эхлүүлэн бүтээн байгуулалтын шатанд шилжих болно хэмээн баяртай ярив.
TCL группийн захирал Ли Дүншэн төлөөлөгч: - Бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааны гол цогцын эрх тэгш өрсөлдөөний орчныг илүү нэг алхам төгөлдөржүүлж, бүх төрлийн аж ахуйн гол цогцын эрх тэгш байдлыг хамгаалах хууль дүрмийг төгөлдөржүүлэх хэрэгтэй гэж санал зөвлөмжөө илэрхийллээ.
Хэ Нань мужаас ирсэн газар шорооны засалтын тусгай мэргэжилтэн Дан Юүнфү төлөөлөгч: - Шинжлэх ухаан техник мэргэжлийн хүчинд түшиглэн хөрс шорооны бохирдлыг засаж, тариалангийн чанар сайтай хөгжлийг ахиулах хэрэгтэй юм гэжээ.
Ху Бэй мужийн Шян Нин хотын Цүн Ян шяний Да Шы тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Чэн Жюй төлөөлөгч: - Төрийн бодлогыг иж бүрнээр сайжруулахаар дамжин олон олон иргэн нутаг буцан ядуурлыг бууруулах үйлдвэрийн тасаг байгуулж, ард олонд ажил олголтын алтан боломжийг олгох хэрэгтэй гэж уриалсан байна.
