solongonews
Олон улсын агаарын тээврийн хэрэгслийн үзэсгэлэн нээгдэв
2017-09-19 19:34
Олон улсын агаарын тээврийн хэрэгслийн үзэсгэлэн нээгдэв.

Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 19-нд Бээжин хотноо Олон улсын агаарын тээврийн хэрэгслийн Бээжингийн үзэсгэлэн нээгдэв. Хятадын арилжааны зориулалттай нисэх онгоцны ХХК С919 загварын 100 гаруй нисэх онгоцны захиалгад гарын үсэг зурахаар байгаа юм байна.

Хятад улс С919 загварын нисэх онгоцыг олон улсын  нислэгийн стандарт, гол зах зээлийн стандартад бүрмөсөн нийцүүлэн бие дааж  зохион бүтээжээ. Энэ бол тусгай шугамын гол зөөврийн нисэх онгоц юм. С919  загварын нисэх онгоцыг 5-р сарын 5-нд амжилттай туршин нисгэснээс хойш гүйлтийн  шугамд 2 удаа туршаад байна. Ашиглалтад оруулах анхны туршилтыг Шанхайд хийгээд бусад хотоор дамжих нислэг хийлгэж, бүх талын үнэлгээ, нотолгоог гаргах юм  байна.

Хятадын арилжааны зориулалттай нисэх онгоцны ХХК ийм 6 нисэх онгоцоор туршилт хийх бөгөөд  2 дахь онгоцыг 2017 оны сүүлчээр нислэг хийлгэж турших гэж байгаа юм.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл