Хятадын сургуулиудад гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулав
2018-05-09 10:24
Хятадын сургуулиудад гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулав.

Хятадын Шань Ши мужийн Юань Чү шяний нэгэн хүүхдийн цэцэрлэг 05 дугаар сарын 08-ын өдөр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх ойлголт болон чадварыг нь нэмэгдүүлэхэд гол зорилго оршжээ.



Мөн өдөр Хятадын Жян Ши мужийн нэгэн бага сургуулийн 1000 гаруй багш, сурагч газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал хийжээ. Тус сургуулийн багш, сурагчид онцгой байдалд аюулаас аргацаан гарах дасгал болон газар хөдлөлтөөс урьдчилсан сэргийлэх тухай мэдлэгтэй болж, онцгой байдалд өөрийгөө хамгаалах, бусдад туслах зэрэг ойлголтыг авсан байна.


Зохиогч: ЛИ ГҮЙДҮН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
