solongonews
Тэр таныг дурсдаг болов уу?
2015-12-28 18:21
Магадгүй та хэзээ ч түүнийг санахгүй байж мэдэх. Эсвэл одоо тэр л нэгнийг хэзээ хэзээнээсээ илүү үгүйлж, түүнтэй ганцхан удаа мэнд мэдэхсэн, бүр өөрөөр бол гараас нь ганцхан удаа атгахсан гэж хүсэж байж мэдэх. Харин тэр таныг дурсдаг болов уу...
Өнөр сайхан гэрийнхээ хойморт ханхайн суугаа нэгэн эр, эсвэл халамжит ханийнхаа хайранд жарган эрхэлсэн эзэгтэй, ер нь хэний ч сэтгэлд “өнгөрсөн үе” хэмээх тамгатай ном бий. Тэр номд хэн нэгний хэзээ ч баларшгүй дүр төрх сийлээстэй, хэн нэгний хэлсэн хэдхэн үг насан мөнхөд нь дурсамж болон үдээтэй байдаг юм шиг. Яагаав, “Никитон”-ы Б.Батчулууны дуунд гардаг “Зовох цагтаа намайг санаарай, жаргах цагтаа мартаарай” гэсэн үг байдаг даа. Яг л түүн шиг хэн нэгний сэтгэлийн номд дурайсан хэн нэгний нэр түүнийг зовох үед тодорч, жаргах үед бүдгэрдэг юм шиг. 
 
“Унаган хайр” хэмээх гал цогтой сайхан дууг мэдэхгүй хүн гэж үгүй. “Догдлон нууцаар зүрх зүрхээ дуудаад инээдэг ч дэргэдийн жаргал дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайр аа” гэж энэ дуунд дуулдаг даа. Магадгүй дэргэд тань байх тавилангүй ч тэнгэртэй яваад тань бахархаж, бардамнаж, баярлаж явдаг хэн нэгэн таныг дурсаад л явж байгаа биз ээ. Дэндүү гэнэн цайлган сэтгэлээр сэвтэй нь үгүй нөхөрлөлд бүхнийг даатгаад аз жаргал ерөөгөөд одсон ч юм билүү.  
 
Магадгүй та хэзээ ч түүнийг санахгүй байж мэдэх. Эсвэл одоо тэр л нэгнийг хэзээ хэзээнээсээ илүү үгүйлж, түүнтэй ганцхан удаа мэнд мэдэхсэн, бүр өөрөөр бол гараас нь ганцхан удаа атгахсан гэж хүсэж байж мэдэх. 
Харин тэр таныг дурсдаг болов уу...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл