
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 01-р сарын 04-ний өдөр Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн өвлийн олимп ба паралимпын гол хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимпын тосгон (Өвлийн паралимпын тосгон), Бээжингийн өвлийн олимпын ажиллагааны удирдлагын төв, Ерчичан мөс цасны төслийн сургалтын бааз зэрэг газраар хүрч Бээжингийн өвлийн олимп, паралимпын бэлтгэл ажилтай танилцжээ.

Тэрээр тамирчид, дасгалжуулагчид, үйл ажиллагааны удирдлагын ажилтнууд, үйлчилгээний туслах ажилтнууд, шинжлэх ухааны судалгааны ажилтнууд, хэвлэл мэдээллийн сурвалжлагч, сайн дурынхантай уулзан бүгдэд нь шинэ оны мэнд хүргэв.

Тун удахгүй дэлхий нийтээрээ Хятадын хэлсэн амлалт, хийсэн ажлыг гэрчилж, гайхамшигтай спортын баяраа хамтдаа хуваалцах болно. Зун, өвлийн олимпыг бүгдийг зохион байгуулсан дэлхийн цорын ганц "хос олимпын хот" болохын хувьд Бээжин хот Олон улсын олимпын хөдөлгөөнд онцгой хувь нэмрээ оруулсаар байна.













