solongonews
Зүүн Үзүүр сумын Баян-Уул багийн цагаан сарын золголт
2017-02-07 19:21
Хуучин Барга хошууны Зүүн Үзүүр сумын Баян-Уул багийнхан цагаан сарын золголтоо хийлээ.

Орчин үеийн хотжилтын урсгалаар цагаан сарын уламжлалт шинэлэх(золгох)ёс мартагдаж байгааг сэргээхийн тулд энэ жилийн цагаан сарын шинийн нэгэнд Хуучин Барга хошууны Зүүн Үзүүр сумын Баян-Уул багийнхан цагаан сарын золголтоо хийлээ.

Энэхүү золголт нь багийнхаа ахмад настнуудтай золгох, харилцан мэндчилгээ дэвшүүлэх, дуу дуулж, бүжиг бүжиглэх, хүүхэд багачууд шагай тоглох зэрэг агуулгын дор зохион байгуулагджээ. Найман настай нялхсаас наян настай буурал хүртэл оролцсон энэхүү золголт нь Баргын(Барга ястны, Барга Монголын) уламжлалт  ёс, тэр дундаа Хуучин Баргын уламжлалт ёсоор зохион байгуулснаар ахмад настнаа хүндлэх, ахмад настнуудаас уламжлалт ёс заншлаа өвлөж суралцах, багийн хамт олон уулзан мэнд усаа мэдсэн утга төгөлдөр найр болжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл