solongonews
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай хуралджээ
2017-08-24 15:00
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08 дугаар сарын 23-ны өдөр Төрийн зөвлөлийн байнгын хуралдааныг даргалан хуралдуулсан байна.

Хурлын үер төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хөшүүргийг багасгах ажилд байршуулалт хийж, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэн, үр ашгийг нэмэгдүүлэх тухай судлан  ярилцсан байна. Тэрээр хөрөнгийн опционы урамшууллын төлөвлөгөө зэрэг бодлого,эрдэм шинжилгээний төслийн санхүүжилтийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийн ахицын талаарх хариу мэдүүлэлтийг сонсож, инновацийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхийг онцолсон байна.

Хурлаар шинийг санаачлахаар хөшүүрэг болгох хөгжлийн стратегийг гүнзгий  хэрэгжүүлж, нийтээрээ аж ахуй эрхлэн, олноороо шинийг санаачилж, шинэ хэлбэрийн  улс орныг бүтээн байгуулахын тулд сүүлийн жилүүдэд хөрөнгийн опционы урамшууллын төлөвлөгөө, ашиг орлогыг хуваарилах зэрэг урамшууллын бодлогыг ар араас нь  хэрэгжүүлж, Төв засгийн газрын санхүү, технологийн төлөвлөгөө, төслийн хөрөнгө  мөнгөний удирдлагын өөрчлөлт тасралтгүй ахиц гаргасан. Дараагийн шатанд бодлогын хэрэгжилтэд оршиж буй асуудлуудад чиглүүлж, хяналт шалгалтаа эрчимжүүлж, орон нутгуудын туршлагыг дүгнэх хэрэгтэй. Үүнд: нэгд, төрийн өмчийн судалгаа,  технологийн чиглэлийн аж ахуйн нэгжид хэрэгжүүлэх хөрөнгийн опционы урамшууллын  төлөвлөгөө, ашгийн хуваарилалтын бодлогын хамрах цар хүрээг улам тэлж, холбогдох  дүрэм тогтоолд өөрчлөлт оруулж, татварын хөнгөлөлт үзүүлэн, судалгааны салбарын  боловсон хүчний идэвхийг дайчлах хэрэгтэй. Хоёрт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн  чухал эрэлт шаардлагад анхаарлаа төвлөрүүлж, үндэсний технологийн том төслийн байршуулалтыг сайжруулж, үнэлгээ, хяналт шалгалтыг улам голч шударга болгон, эрдэм шинжилгээний төслийн холбогдох шийд тогтоол гаргах, нөөц баялгийн  хуваарилалт зэргийн механизмыг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн технологи,  эдийн засаг, төрөл бүрийн инновацийн гол цогцууд хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Гуравт, судалгааны зардлыг тооцоолох ажил, дэвшилтэт  технологийн салбарын аж ахуйн нэгжийн гаалийн татварыг хөнгөлөх зэрэг нийтэд хүртээмжтэй бодлогыг улам нарийвчилж, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж  ахуйн нэгжийн зах зээлийн гол цогц дахь оролцоог ахиулах хэрэгтэй хэмээн  заажээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл