Саяхан Хятадын хөгжлийн форумын 2023 оны жил тутмын бага хурал, 2023 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал дараалан болов. Том хоёр чуулга уулзалтаар Хятад улс зах зээлийн нээлтээ үргэлжлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх эерэг дохиог илэрхийлэв. Сүүлийн өдрүүдэд Худалдааны яамнаас зохион байгуулж буй "Хятадад хөрөнгө оруулалт хийх жил" хөрөнгө оруулалтыг дэмжих цуврал арга хэмжээ эхэлсэн байна. Жилийн турш улс орон даяар хөрөнгө оруулалтыг дэмжих ажлыг зохион байгуулж, гадаадын бизнес эрхлэгчид Хятадад хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэв.
"Эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын" сонины сурвалжлагч ярилцлагадаа:
- Эдгээр нээлттэй арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Хятадад хөрөнгө оруулж, хөгжих итгэлийг улам бэхжүүлжээ. Гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж Хятадын эдийн засгийн хэтийн төлөв, өргөн хэрэглээний зах зээлийн эрч хүч, өөрчлөлт шинэчлэлтийн боломжуудыг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэв. Цаашид Хятадын зах зээлийг гүнзгийрүүлж, Хятадын эдийн засагтай ижил давтамжтайгаар илүү их хөгжилд хүрэх болно.
