solongonews
Хятад улс 6800 км төмөр зам тавихаар төлөвлөж байна
2019-01-03 15:50
Хятад улс 6800 км төмөр зам тавихаар төлөвлөж байна.

Хятад улс 2019 онд 6800 км төмөр замын шинэ сүлжээг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагийн 3200 км нь өндөр хурдны галт тэрэгнийх байна гэж Хятадын төмөр замын ерөнхий товчоо мэдээлжээ.
2018 онд Хятадын нутаг дэвсгэрт 4700 км төмөр зам тавьсны 4100 км нь өндөр хурдны зам ажээ. Өнгөрсөн онд галт тэргээр 3 тэрбум 3 сая гаруй зорчигч, 4 тэрбум гаруй тонн ачаа тээвэрлэсэн нь 2017 оныхоос 9.4 болон 9.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хятадууд 2020 он гэхэд өндөр хурдны төмөр замынхаа уртыг 30 мянган км, 2025 он гэхэд 38 мянган км болгохоор төлөвлөсөн байна.
 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл