solongonews
2024 онд Хятад улс дэлхийн цорын ганц сансрын станцтай улс болно
2016-10-08 11:02
2024 онд Хятад улс дэлхийн цорын ганц сансрын станцтай улс болно.

        Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн группийн зөвлөлийн дарга Лэй Фанпий Хятадын сансрын үйл хэрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн үеэр, Хятад улс 2018 оны үеэр сансрын станцын туршилтын цөм болсон бүхээг хөөргөж, 2022 оны үеэр 20 тонны сансрын станц хөөргөнө гэжээ. Ингэснээр 2024 онд олон улсын сансрын станц үүрэгт ажлаа биелүүлэн татан буугдах үеэр Хятад улс дэлхийн цорын ганц сансрын станцтай улс болно.

        Лэй Фанпий: - Хятад улсын сансрын станц байгуулах төсөл нэгэнт батлагдсан. Сансрын станц нэг цөм бүхээг, хоёр туршилтын бүхээгээс бүрэлдэж, олон залгалдах гарцтай, олон нисэх аппаратыг зэрэг залгах хүчинтэй байна. 2018 оны үеэр сансрын станцын туршилтын цөм болсон бүхээгийг "Чан Жэн V" пуужингаар хөөргөж, 2022 оны үеэр 20 тонны сансрын станц хөөргөх болно гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://news.163.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл