solongonews
Төрсөн эхийг асрах асрагчийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна
2019-05-22 10:18
Төрсөн эхийг асрах асрагчийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Амаржсан эх хүн нэг сарын цээрийг амаржсаныхаа дараа хийдэг. Шинээр ээж, аав болж байгаа залуучууд, тэр бүү хэл хоёр, гурав дахь хүүхдээ өлгийдөн авч байгаа эцэг, эхчүүд хүртэл дөнгөж төрсөн хүүхдэд юу хэрэгтэй байдаг, өдөр тутам ямар асаргаа сувилгаа шаардлагатай байдгийг сайн мэддэггүй. Энэ бүх асуудалд зориулан Хятадын Фүжянь мужийн Чюаньжүө хотын Чюаньган дүүргийн эх нялхсын үйл ажиллагааны төвөөс жирэмсний үеийн массажийн сургалт ба Төрсөн эхийг асрах асрагчийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, эмэгтэйчүүдийн ажил олголтод тус нэмрээ үзүүлж байна. Сургалтад ажилгүй 110 гаруй эмэгтэй хамрагдаж байгаа аж.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл