solongonews
Шэньжэнийг шинжлэх ухаан технологийн инновац хот болгоно
2018-07-01 20:26
Шэньжэнийг шинжлэх ухаан технологийн инновац хот болгоно.

1 ам дөрвөлжин километр бүрт үндэсний зэрэглэлийн шинэ технологийн 5.6 аж ахуйн нэгжтэй, өдөрт дунджаар 51 шинэ патент бүртгүүлж, нийгэм даяараа шинийг зохион бүтээх судалгаанд оруулсан хэмжээ нь дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээний дөрвөөс дээш хувийг эзэлдэг зэрэг тоо баримт БНХАУ-ын эдийн засаг хурдтай хөгжлөөс чансаатай хөгжлийн үе шатанд орсныг харуулж байна. Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хот бол БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчилж буй манлайлагч хот юм. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Чяо Чюаньшин мэдээлж байна. Шэньжэний мэдээллийн шинжлэх ухаан технологийн “Вэйфү” компанийг 2015 онд байгуулсан байна. Дээд шинэ технологийн тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Ли Чао энэ жил дөнгөж 28 настай. Тэр компанийнхаа тухай ингэж танилцууллаа: 

“Бид 2015 онд компаниа байгуулсан. Анх 3 хүнтэй байсан, одоо 20 хүнтэй болж өргөжлөө. Бид 4К аппарат зохион бүтээсэн. Усан дотор автоматаар тэнцвэрээ олж, 100 метрийн зайнаас зураг бичлэг авах робот бүтээсэн. Одоо энэ бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж, үүнийг 30 гаруй улс орон, бүс нутагт өргөнөөр ашиглаж байна. Оюуны өмчийн эрхийн талаар бид 10 шошго, 30 патент бүртгүүлээд байна.”
Шэньжэний Наньтэү хойгт орших Чяньхайг “Онцгой бүсийн онцгой бүс” хэмээн нэрлэдэг. Чяньхайд сүүлийн 5 жилд, жилд дунджаар 30 мянган компани байгуулагдаж, шинэ өөрчлөлт нээлтийн манлайлагч болж байна. Ли Чао: Чяньхай хот бол инновацын шинэ уур амьсгалтай, бизнес эрхлэх нөөц хүчийг ихээр дайчилдаг юм гэжээ. /Шэньжэнь-бичлэг 2- Ли Чао- хятад хэлээр-эрэгтэй/ “Бид анх 2015 онд компаниа Чяньхайд бүртгүүлж ажлаа эхлүүлж байлаа. Dream-Works бол маш сайн индэр, шинээр бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмждэг. Тухайлбал газар олох, ажилтан элсүүлэх зэрэг талаар тусламж үзүүлдэг юм. Шинээр бизнес эрхэлж буй хүмүүсийн хувьд энэ газар бол маш сайн сонголт гэж бодож байна. ” 34 настай Хэ Жянькүй Шэньжэний Өмнөдийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэд профессор бөгөөд мөн шинжлэх ухаан технологийн компанийн захирал залуу юм. Тэрээр зургаан жилийн өмнө генийг шалгах төхөөрөмж, туршилтын шингэн үйлдвэрлэх шинжлэх ухаан технологийн компани байгуулж, 2017 онд дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн гуравдагч үе шатны генийн шалгалтын Азийн анхны төхөөрөмжийн дээжийг зохион бүтээжээ. Тэрээр: Энэ төхөөрөмжөө бүтээгээд оюуны өмчийн эрх авсан хэмээн ярьж байлаа гэжээ: 

“Манай сургууль судалгааны үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэх бодлогоор дэмжсэний үр шимээр бид Ханьхай ген судалгааны компани байгуулж, гуравдагч үе шатны генийн шалгалтын төхөөрөмжийг зохион бүтээсэн юм. Хоёр 7 хоногийн өмнө бид дөрөв дэх удаагаа бизнесийн хөрөнгө оруулалт татсаны үр дүнд 6 байгууллага нийт 218 сая юанийн хөрөнгө орууллаа. Бид Шэньжэньд Азийн анхны генийн шалгагч 3 дахь үе шатны төхөөрөмж үйлдвэрлэж байна. Бүх эд ангийг нь Хятадад үйлдвэрлэсэн учраас 1000 долларын өртгийг 100 доллар хүртэл бууруулсан. Хойшид үүнийг зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн анхан шатны бүх эмнэлэгтүүдэд ашиглан, генийн шалгалт хийх бүрэн боломжтой юм. ” Хэ Жянькүй механик физикийн мэргэжилтэй. 2012 онд Шэньжэнь хотод ажиллаж, шинэ бизнес эрхлэх орчноор нь бахархаж, Өмнөдийн шинжлэх ухаан технологийн их сургуульд ажилд орсон байна. Тэрээр: Шэньжэньд генийн шалгалтын судалгаа хийхэд маш олон давуу талтай хэмээн ярьж байлаа. 

“Генийн дарааллын шалгалт бол тоног төхөөрөмж, программ, систем, био инженерийг төвлөрүүлсэн тогтолцоо юм. Шэньжэньд үйлдвэрлэлийн бүх үйл явцыг дэмжих боломжтой, Гуандүн, Хонконгийн үр шимийг ч хүртдэг. Цахиуртын хөндий зэрэг программаар гол болгосон газартай харьцуулбал Шэньжэньд ерөнхийлсөн салбарын ажил хийх боломж их бүрдсэн байдаг. Жишээлбэл, хэрэв бид нарийвчилсан төхөөрөмжийн загвар гаргая гэвэл цахиуртын хөндийд хийвэл эхлээд дизайнаа явуулж, хоёр долоо хоногийн дараа дээжийг лабораторид эргүүлж авчрах боломжтой. Шэньжэньд бол өглөө нь аваачиж өгсөн бол маргааш нь дээжийг хүргэж өгдөг. Энэ бол үр ашиг, хурд мөн. Үүнд үйлдвэрлэлийн цогцолбор маш чухал юм.” Шэньжэнь хотын 20 сая хүн амын 1/4 буюу 5 сая нь янз бүрийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин юм. Шэньжэнь хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Вэйжүн: Шэньжэнь аж ахуйн нэгжээр голлон, зах зээлийн журмаар, үйлдвэрлэл судалгааг уялдуулсан шинжлэх ухаан, инновацын тогтолцоо байгуулах талаар БНХАУ-д тэргүүлж байна. Одоо Шэньжэний судлаачдын 90 гаруй хувь нь зохион бүтээх, судалгааны хөрөнгө оруулалт, патентын үйлдвэрлэл аж ахуйд төвлөрч байна гэжээ.

“Судалгаанд хийж буй хөрөнгө оруулалт, Шэньжэнь хотын нийгмийн судалгаанд хөрөнгө оруулсан хэмжээ одоо дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээний 4.13 хувийг эзэлж, БНСУ, Израйль улсын судалгааны хөрөнгө оруулалтын түвшинд ойртлоо. Үүний дүнд РСТ олон улсын патент авах өргөдөл өгсөн хэмжээ ноднин 20.4 мянгад хүрч, 14 жил дараалан Хятадад түрүүлж байна. Шэньжэньд үндэсний зэрэглэлийн дээд шинэ технологийн 11.2 мянган аж ахуйн нэгж байна.” Бие даан шинийг зохион бүтээхийг хотын хөгжлийн удирдах гол стратеги болгож, шинжлэх ухаан технологийн шинэчлэлээр гол болгосон бүх талын шинэчлэлийг дайчилж, оюуны өмчийн эрхийг хуулиар хатуу хамгаалан, шинэ эриний онцлогтой “Шэньжэний дизайн”, “Шэньжэний брэнд” бий болгоно хэмээн Ван Вэйжүн сэтгүүлчид ярьсан байна.  

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл