
Хятадын олон улсын импортын IV экспогийн хэвлэлийн төв 11-р сарын 04-нд албан ёсоор нээгдлээ. Хэвлэлийн төв нь зөвлөх үйлчилгээний газар, хэвлэл мэдээллийн олон нийтийн ажлын газар, хэвлэл мэдээллийн зориулалтын ажлын газар ба радио, телевизийн техникийн үйлчилгээний газар, ярилцлагын өрөө, хэвлэлийн хурлын танхим, хэвлэл мэдээллийн нийтийн хоол, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үйлчилгээний газар зэрэг функциональ хэсгүүдийг байгуулжээ. CIIE-ийн үеэр Хятад, гадаадын сурвалжлагчдад мэдээлэл өгөх, оффисын үйлчилгээ үзүүлэх, гадаад, дотоод ярилцлага, хэвлэлийн мэдээ, радио, телевизийн техникийн дэмжлэг үзүүлэх, нийтийн хоол, кофены завсарлага, соёл, амралт, эмнэлгийн яаралтай тусламж, тээврийн аюулгүй байдал, байрны захиалга ба бусад бүрэн үйлчилгээний баталгаа зэргийг хангана.

Энэхүү CIIE -д 30 гаруй улс орон, бүс нутгийн 641 хэвлэл мэдээллийн байгууллагын 3000 гаруй сэтгүүлчид нэр бүртгүүлэв. Хэвлэлийн төв нь сэтгүүлчдэд үүлэн ярилцлагын өрөөг ханган өгч, зочид болон дотоод гадаадын сэтгүүлчдийг сүлжээгээр харилцах боломжийг олгоно. CIIE-ийн үеэр хэвлэлийн төвөөс 10 гаруй хэвлэлийн бага хурал, мэдээлэл хийх болно.





