
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нд “Дэлхийн тамхигүй өдөр” болгон зарласан. Энэ өдөр улс орнууд тамхины хор уршгийн талаар иргэддээ таниулан сурталчилдаг.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятад улсад тамхи татдаг хүний тоо 300 сая давж, тамхинаас болж нас барагчдын тоо жил бүр 1 сая давж байгаа ба тамхины хяналтыг эрчимжүүлж байна .
Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгийн талаар өсвөр үеийхэнд сурталчлан таниулахад оршдог. ДЭМБ-ын мэдээлснээр тамхины улмаас дэлхий даяар жил тутам 7 сая хүн нас бардаг бөгөөд 780 мянга гаруй нь дам тамхидалтад өртдөг аж.
