solongonews
Ли Кэчян Иракийн ерөнхий сайдтай хэлэлцээ хийв
2019-09-24 11:49
Ерөний сайд Ли Кэчян Иракийн ерөнхий сайдтай хэлэлцээр хийлээ.

    АИХ-ын ордонд энэ сарын 23-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад улсад ирж албан ёсны айлчлал хийж буй Иракийн ерөнхий сайд Абдул Махдитай хэлэлцээр хийв. Хоёр тал Хятад, Иракийн хоёр талт эдийн засаг, технологи, банк санхүү, хүмүүнлэгийн салбарын олон хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцлаа.

Ли Кэчян:

- Хятад, Иракаль аль ньөнө эртний соёл иргэншилтэй улс, хоёр орны найрсаг харилцаа солилцоо урт удаан түүхтэй юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлөө хадгалсаар ирлээ. Иракийн дотоодын сэргээн босголтод идэвхтэй оролцож, хоёр талын урт удаан хугацаанд эрчим хүчний түншийн харилцаагаа тогтвортойхадгалан, үйлдвэрлэлийн бүтээмж, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, Иракийн эдийн засгийн олон талт хөгжлийг дэмжин, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд Хятадын тал бэлэн байна. "Бүс ба зам" санаачилгыг Иракийн талын сэргээн босголтын төлөвлөлттэй сайтар холбож,үндэсний компаниудаа Иракийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцуулахад Хятадын тал бэлэн байна. Хятадын талын байгууллага, хувьхүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах эрчимтэй арга хэмжээ авахыг Иракийн талаас хүсэж байна гэсэн байна.

Абдул Махди:

- Ирак, Хятадын харилцаа хамгийн сайн үедээ байна. Ирак улс дайн дажны гаслан зовлонг туулж, өдгөө гэр орноо сэргээн босгож байна. Хятад бол энх тайвныг эрхэмлэдэг, хамтын ажиллагааг дээдэлдэг орон юм. Хятадын талтай эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам их амжилтад хүргэхэд Иракийн тал бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл