solongonews
Хятадын хамгийн урт орон нутгийн төмөр зам
2017-05-12 12:01
Өвөр Монголын хамгийн хамгийн

   Өвөр Монголын харьяанд байгаа Жи Тун төмөр замыг Хятадын төмөр замын хэлтэс болон ӨМӨЗО хамтран хөрөнгө оруулж байгуулсан. Тэр нь одоогоор Хятадын хамгийн урт орон нутгийн төмөр зам болсон юм. Жи Тун төмөр зам ӨМӨЗО-ны чухал төмөр замын нэг бөгөөд Өвөр Монголын Жи Тун төмөр замын хязгаарлагдмал хувьцаат компаний харьяанд байгаа чухал төмөр замуудын нэг юм. Тэр нь баруун зүгт Улаанцав хотоос зүүн тийш Тунлюо хотод хүрдэг. Нийтдээ 944.7 км урттай. Энэхүү төмөр зам 1995 онд ашиглалтад орсон юм.

Жи Тун төмөр замын хязгаарлагдмал хувьцаат компани 1995 онд байгуулагдсан. Хятадын төмөр замын хэлтэс болон ӨМӨЗО-ны Засгийн газар хамтран  хөрөнгө оруулж, 1985 онд байгуулсан Өвөр Монголын орон нутгийн төмөр замын компаниас үүссэн компани юм. Жи Тун төмөр замын хязгаарлагдмал хувьцаат компани одоогоор 2494 км замын галт тэрэг аялуулдаг. Үүнд 870 км салбар замтай . Түүний харьяанд Жи Тун “Жи Нин - Тунлюо”, Ши дуо “Шилийнхот - Долон”, Дуо фөн “Долон - Фөн нин” , Ши У “Шилийнхот - Улаанхот” , Ши Э “Шилийнхот - Эрээн”, И Зу “Ихжаран - Зуунхатавч” төмөр зам болон И Ү “Ихжаран - Зүүн Үзэмчин” дагуух Шулуунхөх хошуу зэрэг газраар нэвтрэн өнгөрөх найман зурвас төмөр замыг хамарна.

Жи Тун төмөр замын хязгаарлагдмал хувьцаат компани 2016 оны жилийн эцэс хүртэл  45.6 тэрбум юаний  хөрөнгөтэй болсон байна. ӨМӨЗО-ны дунд, зүүн хэсгийн зам бүтээн байгуулагдсаны дараа тус компани 90 тэрбум хөрөнгөтэй болох юм байна. Энэхүү компаний 2016 онд 4.66 тэрбум юаний орлого олжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл