Энэ оны эхнээс Манжуур хотын Гаалийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэлийг сэргээх ажлыг бүрэн дэмжиж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлэв.
Үүний зэрэгцээ, боомтын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг зохицуулж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг ахиулж, үүний улмаас Манжуур хотын гадаад худалдааны хөгжил тогтворжиж, хурдацтай хөгжихийг дэмжив.
Эхний гурван улиралд Манжуур хотын гадаад худалдааны нийт өртөг 10.25 тэрбум юань болж, бүх Өвөр Монголын импорт, экспортын өртгийн нийт хэмжээний 13.3 хувийг эзэлж байна. Мөн өсөлтийн хурд нь бүх Өвөр Монголын импорт, экспортынхоос 1.5 нэгжээр өндөр байна. Тэдгээрийн дотор экспортын хэмжээ 1.48 тэрбум юань болж, 19.7% -иар өссөн бол импортын хэмжээ 8.78 тэрбум юань болж, 8.3% -иар буурчээ.
Мэдээгээр, Манжуураас ОХУ-тай хийдэг экспортын худалдаа сэргэж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдээс шинээр хөгжиж буй зах зээлийг тасралтгүй нээн хөгжүүлэх нь гадаад худалдааг тогтворжуулах, сэргээх чухал хүчин зүйлүүдийн нэг болно. Манжуур энхний гурван улиралд ОХУ-д импотолж, экспортолсон хэмжээ 1.37 тэрбум бож, 20.1 хувиар өссөн байна.
Манжуур хотын экспортын худалдааны өртөг эхний гурван улиралд 19.7% -иар өссөн байна. Үүнээс гадна, 9-р сард Манжуур хотоос АСЕАН, Япон, Өмнөд Солонгос зэрэг худалдааны түнш орнуудад импортолж, экспортлсон өртгийн хэмжээ тус тус 2.9, 1.5, 4.4 дахинаар өссөн байна.
Манжуур хотын нисэх онгоцны буудлын гаалийн дарга Жан Фүю хэлэхдээ, цар тахал нь гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсэн ч ерөнхийлсэн гаалийн баталгат бүсийн хөгжил эерэг өсөлтөд хүрч, Манжуур хотын гадаад худалдааны импорт, экспортонд шинэ эрч хүчээр нэмэрлэж байна.
Статистик мэдээллээс харахад, эхний гурван улиралд Манжуурын ерөнхийлсэн гаалийн баталгат бүсийн импорт, экспортын хэмжээ 770 сая юаньд хүрч, 5 дахинаар өссөн ба эдгээр нь голдуу гаалийн баталгаат ложистикийн импорт, экспортын хэмжээ юм.
