Үндэсний эрүүл мэндийн комисс 04-ний өдрийн байдлаар ковид-19 цар тахлын халдвар 59 шинэ тохиолдол нэмэгдсэний дотор орон нутгийн 42 тохиолдол бүртгэгдээд байна гэж мэдэгдэв.
Үндэсний эрүүл мэндийн комиссийн 05-ны өдөр 12-р сарын 04-ний өдрийн 0-24 цагийн байдлаар 31 муж (өөртөө засах орон, хараат хот) ба Шиньжянгийн үйлдвэрлэл, барилгын корпус бүртгүүлснээр шинэээр 59 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд гадаадаас зөөвөрлөгдсөн 17 тохиолдол байна. Юүньнаньд 7, Шанхайд 4, Тяньжинд 2, Ляонинд 2, Гуандүнд 1, Гуансид 1 тохиолдол). Орон нутгийн 42 тохиолдол (Өвөр Монголд 30 тохиолдол нь бүгд Хөлөнбуйрт бүртгэгджээ. Хэйлүнжян мужид 10 тохиолдол, бүгд Харбин хотод, Юннан мужид 2 тохиолдол) бүртгэгдсэн байна. Шинээр нас барсан тохиолдол гараагүй ба шинэ сэжигтэй тохиолдол гараагүй гэж мэдэгдээд байна.
