Эрээн боомт бол Хятад-Монгол хоёр улсын хилийн боомт дахь хамгийн том эх газрын боомт бөгөөд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа юм.
Хасах 30 градусын хүйтэн цаг агаар болон цар тахлын гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх хүнд нөхцөл байдалд Эрээн боомт дахь урд шугамын ажилтнууд, хүн болон бараа тусдаа хянан шалгах, шөнийн машин хүлээлгэн өгөх, цэгээс цэгийн хяналт гэх зэрэг янз бүрийн бэрхшээлийг даван туулж, боомтын цар тахлаас уртдчилан сэргийлэх, хяналт тавих, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжихийн тулд бүх хүчээ дайчилжээ.
Албан ёсны мэдээллээс харахад 2021 оны эхний өдөр Эрээний хурдны боомтын ачааны суваг дээрх ачааны машин, ажилчдыг эмх цэгцтэй хүлээлгэн өгсөн. Түүнчлэн нийт 150 монгол ачааны автомашин хүлээлгэн өгснөөс 75 нь дотогшоо, 75 нь гадагш гарсан байв. 53 монгол дамжуулагч жолооч нарыг хянаж ажилласан байна.
