
Энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Бээжин хотод Хятадын олон улсын банк санхүүгийн үзэсгэлэн болж, гадаад дотоодын олон санхүүгийн байгууллага, шинэлэг технологийн компаниуд оролцож, хүмүүст санхүүгийн салбарын технологийн хөгжлийг харуулах юм.
Үзэсгэлэн олон талын шинэ мэдээллийг хүмүүст хүргэх зорилготой бөгөөд үзэсгэлэнгийн хэд хэдэн бүс ажиллах юм байна. Тухайлбал: Хятадын ардын банкны системийн бүс, иргэдийн амьжиргааг дэмжих санхүүгийн үйлчилгээний бүс, санхүүгийн дижитал өөрчлөлтийг эрчимжүүлэх шинжлэх ухаан технологийн бүс зэргийг ажиллуулж, үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ тулгар мэдээллийн технологид суурилсан программ хангамжийг хүмүүст харуулах юм.
