solongonews
Хуучин хувцас шинэ үнэтэй боллоо
2017-03-29 17:25
Хуучин хувцас шинэ үнэтэй боллоо

Өнгөрсөн жилээс эхлэн Хөххотын хорооллуудаар хуучин хувцасны хандивын хайрцаг байрлуулж, хотын иргэд өмсөхгүй хувцас буюу хуучин хувцсаа хандивын хайрцагт хийж болох болсон байна. Өвөр Монголын Хайр халамжит нийтийн асрамжийн нийгэмлэг нь хувцас хунарыг хураан авч, цэвэрлэж, шаардлагатай хүмүүст хандивлаж байна. Хуучин хувцасны хандивын хайрцагтай болсноос хуучин хувцсыг шинэ үнэ өртөгтэй болгожээ.

Өвөр Монголын Хайр халамжит нийтийн асрамжийн нийгэмлэгийн Лю Цэн-И:

- 2016 оны 7 сараас хойш Өвөр Монголын Хайр халамж нийтийн асрамжийн нийгэмлэг 50 тонн хувцас хунарыг цуглуулан авч, Гүйжүө, Юүньнань зэрэг бүс нутгаар хандивласан. Хэсэг хувцсыг нь олон улсын нийтийн асрамжийн зохион байгуулалтаар дамжуулан харь улсын амьдрал хүнд ардад хандивласан гэлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл