Энэ жил 50 насыг давж байгаа Лү Хуаин Жэжян мужийн Дөн Ян хотын уран сийлбэрийн гэр бүлд төрж, багаасаа сийлбэрийн ур мэргэжил эзэмшиж эхэлсэн юм. 1990-ээд оны үеэр Лү Хуаин Гүйжөү мужийн Чы Шүй хотод ирж хулсан сийлбэрийн ажлаа эхлүүлсэн байна. Тэр Дөн Янгийн модон сийлбэрийн мэргэжлээ Чы Шүйн хулсан сийлбэртэй уялдуулж, уул ус, загас, цэцэг ургамал, амьтан болон хүний дүр зэргийг сийлж хэрэглэгчдийн таашаалд хүрсэн байна.
2019 оны 06-р сард Чы Шүй “Хулсан сийлбэрийн урлал” нь Гүй Жөү мужийн биет бус соёлын өвийн жагсаалтад багтжээ. Өөрийн ур мэргэжлээ илүү сайн уламжлахын тулд Лү Хуаин үнэ төлбөргүйгээр шавь элсүүлж, Чы Шүй хулсан сийлбэрийг орон нутгийн тариачдын орлогоо нэмэгдүүлэх нэгэн салбар болгосон байна.
