10 минутын дотор шилний хамгаалалт хийцгээе
2016-06-24 09:32
10 минутын дотор шилний хамгаалалт хийцгээе.
Нүдний шилний сав нь хүнд, том байдаг. Ялангуяа жижигхэн цүнхтэй үед орхихоос өөр аргагүй. Тиймээс шилээ зурахгүй, сэвтүүлэхгүй байя гэвэл 10 минутын энэ хамгаалалтыг хийж болно. Танд 30:30 см зөөлөн даавуу, хайч, цаас, шохой, утас, зүү байхад л болно.
1. Энэ бол ерөнхий эсгүүр. Та өөрийнхөө шилнийхээ хэмжээнд тохируулан эсгүүр гаргаарай.

2. Эсгүүрээ даавуун дээрээ тавиад шохойгоор зурж тэмдэглэнэ.


3. Одоо эсгүүрийн дагуу болгоомжтой хайчилна.

4. Ойролцоогоор 35 см-ын урт уяа хайчилж авна.

5. Төв зурааснаас уяагаа Х оёж тогтооно.

6. Ингээд бэлэн бэлэн боллоо. Уяа нь хэт урт байвал богиносгож болно.
Найруулагч: ....
Эх сурвалж : emegteichuud.mn/
Дэлгэрэнгүй үзэх
