Хятад улс хүнд байдалд орохгүй
2020-08-20 21:37
Намар өвлийн үеэр Хятад улс хүнд байдалд орохгүй.
Хятадын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн халдварт өвчин судлаач Ү Зүнью 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, цар тахлын эсрэг тэмцсэн хагас жилийн турших практикийн дүнд халдвараас урьдчилан сэргийлж, хянах талаар итгэлтэй боллоо. Намар өвлийн үеэр Хятад улсад Ковид-19 цар тахал оны эхэнд Үханьд үүссэн мэт тийм хүнд байдалд орохгүй гэжээ.
Мөн өдөр Төрийн зөвлөлийн хамтран урьдчилан сэргийлж, хянах механизмын хэвлэлийн бага хурлын үеэр Ү Зүнью хэлэхдээ, дэлхийн цар тахлын нөхцөл байдал улам бүр өсөн нэмэгдэж байгаа тул гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж хянах нь Хятад улс Ковид-19 цар тахалтай тэмцэх ажлын гол зүйл болж байна гэжээ.
Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
