solongonews
Шинэ жилийнхээ уур амьсгалыг нэмцгээе!
2015-12-28 18:21
2014 он тун удалгүй хуучрах нь. 2014 он минь, таны ачаар хичнээн сайхан дурсамж болон сургамжийг өөрийн болгосон гээч? Хэдхээн хоногийн дараа хотын маань гудамж, талбайгаар дүүрэн шинэ жилийн гэрэл, дуу хөгжим эгшиглэнэ. Та бэлэн үү?
1. Таяган чихэр идээд үз
Энэ чихрийг бид харангуутаа л шинэ жил хурдан болоосой гэж догдолж хүлээдэг шүү дээ. Ихэнх хүмүүс таяган чихэр нь сайн сайхныг авчирдаг гэж үздэг учраас гэртээ өлгөдөг.
2. Шинэ жилийн кино үзэх
Хүн бүхэнд үзэх дуртай шинэ жилийн кино байдаг. Шинэ жилийн тухай хүүхэлдэйн кинонд би их дуртай, их хөөрхөн бас үнэхээр үнэн юм шиг санагддаг, яг л өвлийн өвөө үнэхээр байдаг юм шиг л. 
 
3. Шинэ жилийн дуу сонсох
Хамгийн ихээр догдлуулдаг зүйл бол энэ шүү дээ. “All I want for Christmas is you” гэсэн дууг сонсох бүр сайхан мэдрэмж төрж, он солигдох тэр мөчийг хүлээдэг шүү. 
 
4. Гацуур модоо чимэх үү?
Та одоо нас биед хүрсэн ч гэсэн гацуур модоо чимье л дээ, яадаг юм? Тоглоомоо өлгөөд, гэрлийг нь асаагаад, оройг нь тавихад та гэртээ шинэ жил авчирлаа л гэсэн үг. 
5. Цанын бааз явах
Хотод маань цас орвол сайхан байна шүү. Энэ жил их удаан намар болж байна. Тиймээс цанын баазад очиж цагийг зугаатай өнгөрүүлээд халуун шоколад уувал ямар вэ?
 
6. Цасан хүн хийх
Та агаарт гарсан уу? Ирэх амралтын өдөр заавал агаарт гарч уушгиа амраагаад аваарай. Бас хажуугаар нь гэр бүлээрээ цасан хүн хийгээрэй. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл