solongonews
Өвөр Монголын тал нутгийн соёлын найр тун удахгүй эхэлнэ
2016-06-18 12:37
Өвөр Монголын тал нутгийн соёлын найр тун удахгүй эхэлнэ.

 

                                                                     

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын гадаад ухуулгын алба өнөөдөр буюу 6 дугаар сарын 18-ны өдөр хэвлэл мэдээллийн бага хурал зохион байгуулж, XIII удаагийн Хятад●Өвөр Монголын тал нутгийн соёлын найрын талаар мэдээлэл өглөө.

Энэ оны тал нутгийн соёлын найр нь 6 дугаар сарын 25-аас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд Хөххотод зохиогдох юм. Найрыг нийт 15 агуулгын дор зохион байгуулах юм. Тодруулбал, нээлтийн ёслол болон шилдэг жүжиг, Өвөр Монголын шилдэг хошин жүжиг, тал нутгийн соёлын сэдэвт уулзалт ярилцлага, монгол хэлний яруу найргийн наадам, үндэстний онцлогтой кино, шилдэг бичил кино буюу радио жүжиг, Өвөр Монголын шилдэг бүжигчдийн тайлан тоглолт, баримал урлалын үзэсгэлэн, шог зургийн үзэсгэлэн, ӨМӨЗО-ны соёлын хүрээн дэх ЭКСПО, Хятад, Өвөр Монголын тал нутгийн соёлын найрын тоглолт солилцооны хурал, орчин үеийн монгол үндэстний бүжгэн жүжиг “Хөх Толботон”-ны үзүүлбэр, өнгөрсөн онуудын тал нутгийн соёлын найрын эргэцүүлэл, хаалтын ёслол буюу шагнал гардуулах ёслол зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдах болно.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл