solongonews
Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх
2019-03-29 11:11
Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.

Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.

Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл