Жил бүрийн 05-аас 10 дугаар сар Төвөдөд аялах таатай улирал юм. Энэ зуны урин цагаар Төвөд орны аялал жуулчлалын зах зээл эрчимтэй сэргэж эхэлжээ.
Будалан ордны талбай, Их Зуу хийд, Баркор гудамж, Төвөдийн музей зэрэг Лхас хотын үзэсгэлэнт газруудад жуулчид олноор ирж урт дараалал үүсгэж байна.
Оны эхний 8 сард 39 мянган нислэг үйлдэж, давхацсан тоогоор 4 сая 582 мянган зорчигч тээвэрлэсэн, 31 мянган тонн ачаа, шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тус тус 17.6 хувь, 51 хувь, 11.7 хувиар өссөн дүн юм. Энэ нь 2019 оны мөн үеэс 113.5 хувь, 118.8 хувь, 113.4 хувь болтол сэргэсэн гэсэн үг. Үүний дотор наймдугаар сарын 05-нд давхардсан тоогоор 286 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь ганц өдрийн хамгийн дээд амжилт болов гэж ТӨЗО-ы удирдлагын газраас мэдээлжээ.
