solongonews
Шанхайд зураач Н.Алтангэрэлийн ”Нүүдэлчдийн соёл” үзэсгэлэн гарна
2017-04-09 21:23
Зураач Н.Алтангэрэлийн ”Нүүдэлчдийн соёл” үзэсгэлэн шоу 4 дүгээр сарын 17-24-нд Шанхай хотод болно.

Нүүдэлчдийн түүх, монгол ахуй, байгаль, ан амьтны сэдэвтэй зургууд үзэсгэлэнд тавигдах бөгөөд шоуны үеэр зураач маань үзэгчдийн өмнө шууд зурж үзүүлэх юм байна.

   Ихэнх зураачид өөрийгөө илэрхийлэх ямар нэг онцгой өнгө дүрстэй, түүнийгээ зураг бүртээ шингээхийг эрхэмлэдэг. Харин зураач Н.Алтангэрэлийн уран бүтээлүүд ямар нэг "Изм"-д баригддаггүй, сэдвийн хувьд өргөн, өнгө дүрслэл баялаг байдгаараа бусдаас ялгардаг.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл