solongonews
Чинь Ган: Канадын сонгуульд Хятад ”хөндлөнгөөс саад учруулсан” хэмээх нь шал худал явдал гэв
2023-03-03 16:27
Чинь Ган: Канадын сонгуульд Хятад ”хөндлөнгөөс саад учруулсан” хэмээх нь шал худал явдал гэв.

Орон нутгийн цагаар 03-р сарын 02-нд Гадаад хэргийн сайд Чинь Ган Канадын Гадаад хэргийн сайд Жоллитэй Шинэ Дели хотноо болсон G20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр уулзав.

Чинь Ган "Канад дахь Хятадын элчин сайдын консулын газар Канадын сонгуульд "саад учруулсан" хэмээх нь шал худал явдал" гэжээ.

Чинь Ган "Канад дахь Хятадын "саад учруулсан" гэж нэрлэдэг нь худал, утгагүй зүйл бөгөөд Хятад улс үүнийг эрс эсэргүүцдэг гэжээ. Хятад улс хэзээ ч бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагүй бөгөөд аливаа улс орны Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцдэг.Канад улс дахь Хятадын Элчин сайдын ерөнхий консулын газрууд дипломат харилцааны тухай “Венийн конвенцыг” дагаж мөрддөг бөгөөд Хятад-Канадын харилцаа, солилцоо, хамтын ажиллагааг янз бүрийн салбарт дэмжин хөгжүүлэх шийдвэр төгс байдаг. Канадын тал Канад дахь Хятадын дипломат байгууллагуудын хэвийн байдлыг хангах, цуурхал, шуугианыг хоёр талын харилцаанд саад учруулахгүй байх бодит арга хэмжээ авах ёстой" гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл