Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 23-нд мэдээлснээр 22-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 10 тохиолдол бүртгэгдэж, 6 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Хармөрөн мужид 3, Гуандун мужид 1 тохиолдлыг илрүүлэв. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдсэнгүй, сэжиглэлтэй өвчтөний жишээ нэмэгдсэнгүй.
Мөн өдөр 56 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 824 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 15 багассан байна.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 793 байж, үүнд 37 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 16 тохиолдол байж, давхардсан тоогоор 1616 тохиолдол бүртгэгдэж, 823 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.
22-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 959 оношлогдсон тохиолдол бүртгэгдсэний 27 нь өвчний шинж тэмдэггүй оношлогдсон тохиолдол болно. Одоод хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 68128, эдгэрч эмнэлгээс гарсан нь 63547 хүн, нас барсан хүний тоо 4512 хүн байна.
