Хятад улсын жижиг, дунд, бичил үйлдвэрүүдийн дийлэнх нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байдаг. Хувийн хэвшлийн үйлдвэрийг хөгжүүлэхэд зах зээлийн шударга орчин шаардлагатай. 2019 оны 12-р сард БНХАУ-ын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс "Хувийн аж ахуйн нэгжийн шинэчлэл, хөгжлийг дэмжих хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх тухай санал дүгнэлт" гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн шинэчлэл, хөгжлийн чиглэлээрх анхны төв баримт бичиг, хууль дээдлэх, олон улсын бизнесийн орчинд чиглэсэн шинэчлэлийн цуврал арга хэмжээг санал болгов. Энэхүү саналд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх эрхийг улам либералчлах, зах зээлийн шударга, нэгдсэн хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх, шударга өрсөлдөөнийг хянан шалгах тогтолцооны хатуу хязгаарлалтыг чангатгаж, шударга өрсөлдөөнийг бий болгох зах зээлийн орчныг оновчтой болгохын тулд тендерт далд саад тотгорыг арилгахыг санал болгосон байна.
Хувийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн орчин сайжирсаар байна
2022-01-06 11:06
Хувийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн орчин сайжирсаар байна
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
