Үүнд амь үрэгдсэн баатруудын хамгаалалтын хууль, хорт хавдрын эсрэг эм бэлдмэлийг импортоор татваргүй оруулах, итгэл алдсан онцгой зарим хүнийг онгоц, галт тэргээр зорчихыг хязгаарлах зэрэг багтаж байна. Эдгээр шинэ дүрэм хэрэгжсэнээр, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх болно.
Саяхан БХАТИХ-ын Байнгын хороо санал хурааж баталсан амь үрэгдсэн баатруудын хамгаалалтын хууль 5-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэв. Тус хууль засаг захиргаа, иргэний болон эрүүгийн хэрэг зэрэг талаас амь үрэгдсэн баатруудын овог нэр, хөрөг зураг, алдар хүнд, гавьяа зүтгэлийг хамгаалж, тэдний алдар гавьяанд халдвал олон нийтийн эрх ашигт халдсан гэж үзэн гомдол мэдүүлэх дүрэм гаргажээ.
Хятадын Ардын их сургуулийн профессор Люй Жиншэн хэлэхдээ: Амь үрэгдсэн баатруудын хамгаалалтын хууль нь одоо хэрэгжиж буй хуулийн цоорхойг нөхөж, социалист үнэт зүйлийн үзлийг хамгаалах хуулийн баталгаа болсон гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Амь үрэгдсэн баатруудын хамгаалалтын хууль нь мөн чанарын хувьд захиргааны хууль юм. Баатруудын хувийн эрх ашгийг хамгаалсан төдийгүй олон нийтийн үзэл санааны баялаг, улс орны үнэт зүйлийн үзэл, үндсэн хуулийн зарчмын хувьд олон нийтийн эрх ашиг, нийгмийн эмх журмыг хамгаалж, одоо хэрэгжиж буй хуулийн доголдлыг нөхсөн учраас, зайлшгүй шаардлагатай юм" гэжээ.
Иргэдийн амьжиргааны талаар 5-р сарын 1-нээс эхлэн олон арга хэмжээг зэрэг хэрэгжүүлж, хорт хавдраас сэргийлэх эм бэлдмэл зэрэг шаардлага бүхий эмийн хүртээмж, хүрэлцээг нэмэгдүүлж, ард иргэдийн "эмчлүүлэхэд төвөгтэй" асуудлыг шийдвэрлэнэ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч дарга хэвлэлийн бага хурлаар засгийн газрын энэ шийдвэрийг дахин нотолжээ.
"Энэ оны 5-р сарын 1-нээс эхлэн түр хэрэгжүүлэх гаалийн татварын хувийн дагуу хорт хавдраас сэргийлэх эм бэлдмэл зэрэг энгийн хэрэглээний бүх төрлийн эм, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй алкалондууд болон уламжлалт эмээс авах татварыг бүрмөсөн чөлөөлөхөөр болсон юм. Хорт хавдраас сэргийлэх эмийг импортлох явцын нэмүү өртгийн татварыг буруулах арга хэмжээг нийтэлсний дотор хорт хавдрын 130 төрлийн эм багтаж байна."
Нийгмийн үнэлгээний системийн бүтээн байгуулалт нь социалист эв найртай нийгэм байгуулах чухал үндэс суурь юм. 5-р сарын 1-нээс эхлэн Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Төвийн соёл иргэншлийн удирдах алба зэрэг 8 байгууллага хамтран тодорхой хугацаанд итгэл алдсан зарим хүний иргэний агаарын тээвэр, галт тэргээр зорчих эрхийг хязгаарлахаа зарлаж, нийгмийн итгэмжийн системийн бүтээн байгуулалтыг ахиулж эхэлсэн байна. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч Гао Ли: Итгэлгүй онцгой зарим хүний галт тэргээр зорчих эрхийг хязгаарлан, 9 төрлийн "онгоц үймүүлсэн" зорчигчдын онгоцоор зорчих эрхийг хязгаарлана гэжээ.
Галт тэрэгний дээд зэрэглэлийн суудал, купон, G ангиллын хурдны галт тэрэгний бүх суудал, бусад хурдны галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн суудал, иргэний агаарын тээврийн онгоцонд суух эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авна.
Мөн буухиа шуудангийн дүрэм 5-р сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. Энэ бол Хятадын дотоодын буухиа шуудангийн салбарт зориулсан засаг захиргааны дүрэм тогтоол юм. Шуудан илгээгчийн жинхэнэ нэрээрээ илгээсэн бараа, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах талаар нарийн дүрэм гаргасан байна. Мөн 5-р сарын 1-нээс Хятадын хэмжээнд гадаад паспорт зэрэг хилээр орж гарах бичиг баримтыг нэг удаа шуурхай шийдэх дүрэм хэрэгжүүлж, хуульд нийцсэн бичиг баримт бүрдсэн нөхцөлд нэг цонхоор бүх асуудлыг нэгмөсөн шийдэж дуусгах болно гэжээ.
