Хятад улсын хөл бөмбөгийн баг хэдийгээр 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй ч тэмцээнийг үзэхээр очсон хүн маш олон байсан юм. "2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Оросын аялал жуулчлалын хэрэглээний тайлан"-д гаргасан мэдэгдэлд: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 мянган Хятад жуулчин ОХУ-д аялсан тооцоо гарч, ОХУ-д 3 тэрбум гаруй юанийн орлого оруулах магадлалтай байна гэжээ.
Хятад улс нь Оросын хамгийн том аялал жуулчлалын эх болж байна. ОХУ-д зорчиж байгаа жуулчдын дунд Хятадын жуулчдын тоо олон жил дараалан тэргүүлж байна. 2017 онд ОХУ-д аялсан жуулчдын тоо 1.47 сая хүрч, бүх орлогын хэмжээ 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын иргэд одоогоор 40251 тасалбар худалдаж аваад байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хугацаанд БНХАУ-ын ивээн тэтгэгчдийн тасалбар, байнгын зорчигч нийт 100 мянган хятад жуулчин ОХУ-д айлчлах болно хэмээн тооцоолж байна.
ОХУ Хятад улсын 100 мянган жуулчныг хүлээн авна
2018-06-21 17:35
ОХУ Хятад улсын 100 мянган жуулчныг хүлээн авах болно.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
