solongonews
”Нэг бүс нэг зам” дагуу орнуудын сэтгүүлчид Гуанжөү хотын хөгжил цэцэглэлттэй танилцав
2017-07-06 15:52
”Нэг бүс нэг зам” дагуу орнуудын сэтгүүлчид Гуанжөү хотын хөгжил цэцэглэлттэй танилцав.

Эртний хотын түүх дурсгал, хөгжил дэвшилтэй танилцаж байгаа сурвалжилгын багийн аялал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, Наньхай сүм, автомашин үйлдвэрлэлийн Чуанчи компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Гуанжөүгийн Авто машины Чуанчи үйлдвэр бүх эд анги, техник хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэн авто машин угсарч, дотоодоо төдийгүй олон улсын зах зээлд гаргадаг Гуанжөү хотын нэртэй брэнд юм.

Гуанжөү хотоос гадна Шинжан, Хүбэй, Ханжөү мужид энэ үйлдвэрийн салбар байдаг ч, хамгийн гол салбар нь Гуанжөү хотын үйлдвэр хэмээн компанийн мэргэжилтэн ярьж байлаа. Анхны бүтээгдэхүүнээ 2010 оны сүүлээр гаргаж, 17 мянган машин борлуулж байсан бол өнгөрөгч 2016 онд 370 мянган машин үйлдвэрлэжээ. Зах зээлд одоогоор өдөрт 1100 орчим бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ба 2020 он гэхэд нэг сая машин үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнээс гадна манай сурвалжилгын баг технологийн И-Хан компаниар орж сонирхсон юм. "Дрон" буюу алсын удирдлагатай камер, холбооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ компани замын түгжрэлийг бууруулах зорилгоор алсаас удирддаг жолооны хүрдгүй нисдэг тэрэг бүтээгээд байна. Нэг хүний суудалтай, мянган метрийн өндөрт 20 гаруй минут нисэх хүчин чадалтай, машиныг орлуулсан И-Хан-184 загварын нисдэг тэрэг 300-400 мянган долларын үнэ хүрэх байх гэж тус компанийн ажилтан ярьсан юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл