
Төвөдийн Өөртөө Засах Орон чөлөөлөгдсөний 70 жилийн ойд зориулан алт, мөнгөн дурсгалын зоосны багц гаргахаар болсныг Хятадын Ардын банкнаас 08 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэв. Энэхүү иж бүрдэлд алт, мөнгөн дурсгалын 2 зоос байгаа бөгөөд хоёулаа БНХАУ-ын хууль ёсны төлбөрийн хэрэгсэл юм.

Энэхүү алт, мөнгөн дурсгалын зоосны нүүрэн талд БНХАУ-ын төрийн сүлдийг дүрсэлсэн бөгөөд улсын нэр, оны дугаарыг нийтэлжээ. Ар талын хээ нь өөр өөр байх бол 8 грамм жинтэй алтан дурсгалын зоосны ар талын хээ нь наранцэцэг, анар, цасан бадамлянхуа, хадаг болон гол дунд нь "70" гэсэн тоо байх бөгөөд "Төвөд чөлөөлөгдсөний 70 жилийн ой" гэсэн Хятад, Төвөд үсэг, мөн "1951-2021" гэсэн сийлбэртэй аж. 30 грамм жинтэй мөнгөн дурсгалын зоосны ар талд хээ нь авто зам, төмөр зам, хурдны галт тэрэг, нисэх онгоц, орон сууц, цаст уулс, нуур, хумсан цэцэг, тууз зэргийг хослуулсан ба "Төвөд чөлөөлөгдсөний 70 жилийн ой" гэсэн Хятад, Төвөд үсэг, мөн "1951-2021" гэсэн сийлбэртэй.
