Хөхнуурын Үндэстний цөөнхийн уламжлалт спортын чуулган нээлтээ хийв
2017-08-16 14:00
Хөхнуурын үндэстний цөөнхийн уламжлалт спортын Ⅵ чуулган 8 дугаар сарын 14-ний өдөр Хөхнуур мужийн Хай Нань жөүд нээлтээ хийсэн байна.

Дөрвөн жил бүрт нэг удаа зохион байгуулагддаг энэхүү чуулган нь Хөхнуур мужийн стандартаар хамгийн өндөр, хүрээ цараар хамгийн өргөн ерөнхийлсөн шинжтэй үндэстний уламжлалт спортын наадам болно. Энэхүү чуулганы тэмцээний төсөлд 10 том тэмцээн болон 50 жижиг тэмцээн, үзүүлбэр тэмцээний төсөлд 19 зүйлийг зохицуулав. Үүнээс гадна, эрэгтэй хөл бөмбөгийнтэмцээн болон эмэгтэй сур харвалтын тэмцээнийг анх зохион байгуулах төдийгүй төвд хувцас загварын соёлын наадам, төвд хувцас загварын үзэсгэлэн, мянган хүний уламжлалт бүжиг зэрэг олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулах болно.








Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
