solongonews
05 сарын 01-ний амралтын үеэр хилээр орж гарах зорчигчдын тоо эрс нэмэгдэнэ
2018-04-28 16:13
04-р сарын 28-нд гаргасан Хятадын Үндэсний цагаачлалын албаны мэдэгдэлд, 05-р сарын 01-ний амралтын үеэр хилээр орж гарах зорчигч давхардсан тоогоор 1 сая 980 мянгад хүрнэ хэмээн тооцоолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар, энгийн үеэс 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Бээжин,  Шанхай, Гуанжөү зэрэг хотын томоохон нисэх онгоцны буудал, Шэньжэнь, Жүхай,  Хонконг, Макаотай зэргэлдээх боомтоор орж гарах зорчигчийн тоо шинэ амжилт  тогтоолоо.

05-р сарын 01-ний амралтын үеэр хилээр орж гарах хүмүүсийг түргэн  нэвтрүүлэх үүднээс Хятадын Үндэсний цагаачлалын албаныхан бүх улсын хилийн  хяналт шалгалтын газруудад шаардлага тавьж, зорчигч тээврийн оргил үеэс өмнө бүх  хяналтын замыг ажиллуулж, хилээр нэвтрэх ажлын хүчин чадлыг дээд хэмжээгээр нэмэгдүүлж, зорчигчдын шалгуулах хийлгэх хугацааг богиносгон, урт дараалал  үүсгэхгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй. Өөртөө үйлчлэх системийг бүрэн  ашиглаж, зорчигчдын мэдээллийг урьдчилсан мэдээлэх систем зэрэг технологийн  аргуудыг ашиглан, боомтоор түргэн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл