solongonews
Ли Кэчян Нью-Йорк хотноо хүрлээ
2016-09-19 20:02
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян 71 дэх удаагийн НҮБ-ын их хурлын дээд түвшиий хуралд оролцох болно.

 

     Орон нутгийн цагаар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Фаньживэний урилгаар БНХАУ-ын Ерөнхи сайд Ли Кэчян тусгай нисэх онгоцоор Нью-Йоркийн Кенниди олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян 71 дэх удаагийн НҮБ-ын их хурлын дээд түвшиий хуралд оролцох болно.

     Нью-Йорк хотноо айлчлах хугацаандаа БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян 71 дэх удаагийн НҮБ-ын их хурлын ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, үргэлжлүүлэн хөгжүүлэх гол сэдэвт хурлыг даргалах юм байна. Мөн тэрээр  дүрвэгсдийн асуудлын удирдлагуудын форумд оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Фаньживэнь болон хуралд оролцсон холбогдох дарга удирдлагуудтай уулзаж санал солилцох аж.

        Ерөнхий сайд Ли Кэчян мөн Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж санал солилцохын зэрэгцээ Америкийн эдийн засаг, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарын хүмүүстэй уулзан Нью-Йоркийн эдийн засгийн клуб зэрэг байгууллага нэгжүүдийн зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох юм байна.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл