Уругвайн Ерөнхийлөгч Ла Калле энэ сарын 29-ний өдөр нийслэл Монтевидео хотын улсын эмнэлэгт Хятадын Кэшин компанийн бүтээсэн “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн байна.
Ла Калле вакцин тариулж дуусаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Уругвайн одоо хийх ёстой зүйл бол вакцинжуулалтыг тасралтгүй ахиулах явдал юм. Одоогийн байдлаар Уругвайд Хятадын Кэшин вакцины тоо хангалттай байгаа” гэжээ.
Ариун долоо хоногт (Улаан өндөгний баярын өмнөх долоо хоногт) олон нийтийн аялал ихсэх тул халдвар авах эрсдэлтэй байдаг. Уругвай саяхан 18-аас дээш насны бүх иргэдэд “COVID-19”-ийн вакцин хийлгэхийг нээлттэй болгов. Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 03-ны хооронд цаг товлосон хүмүүст вакцин хийлгэж, 04-р сарын 05-наас Уругвай вакцин хийлгэхэд хязгаар тавих болно. Тухайлбал 50-70 насны иргэд, эмнэлгийн ажилтнууд, багш нар, цэргийн албан хаагчид гэх мэт тусгай бүлгүүд зөвхөн вакцин хийлгэхээр цаг товлох боломжтой.
Гуравдугаар сарын 01-нээс Уругвай бүх улс хэмжээнд “COVID-19” үнэгүй, албадлагагүй вакцинжуулалтыг эхлүүлэв. 29-ний өдрийг хүртэл 527000 гаруй хүн “COVID-19”-ийн вакцинд хамрагдаж, вакцинжуулалтын хэмжээ ойролцоогоор 15 хувьд хүрэв.
Ла Калле хэдэн өдрийн өмнө илэрхийлэхдээ "Уругвай цар тахлын дэгдэлтээс хойших хамгийн хэцүү үеийг туулж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний орны ачаалал нэмэгдсээр байна".
Тэрбээр олон нийтийг нийгмийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг уриалав.
