solongonews
Хэнань хил дамнасан ачааны галт тэрэг ”Жун Юү нэрэмжит” боллоо
2022-04-18 09:59
Хэнань хил дамнасан ачааны галт тэрэг ”Жун Юү нэрэмжит” нэгдсэн логог эхлүүлэв.

"Жүн Юй" логотой Хятад-Европын ачааны галт тэрэг, Хятад-Лаос чиглэлийн төмөр замын олон улсын ачааны 6 галт тэрэг 04-р сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад Хэнань мужийн Жэнжөү, Лөян, Шиньшян, Лөүхэ, Наньян хотуудаас тус тус хөдөллөө. Ингэснээр Хэнань мужийн нутгаас хил дамнасан ачааны галт тэрэгнүүд нэгдмэл нэршил, зохицуулалттай ажиллах хөгжлийн шинэ загварыг нээлээ. Хэнань муж хил дамнасан төмөр замын ачааны галт тэрэгний нэгдсэн нэршил, нэгдмэл удирдлага, нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн маршрутын төлөвлөлт, нэгдсэн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлж, өндөр түвшний нээлт хөгжилд хүчтэй дэмжлэг болж байна.

Энэ он гарснаас хойш Хятадын төмөр замын Жэнжөү товчоо групп нь төмөр замын тээврийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, хил дамнасан ачааны галт тэрэгний тээвэрлэлтийн зохион байгуулалтын төлөвлөгөө, төмөр замын тээврийн хэрэгслийг холбох зэрэг үйл ажиллагааны горимыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, ачих, буулгах станцуудад тээврийн хэрэгслийн холболт, маневр хийх зэрэг үйл ажиллагааны журмыг идэвхтэй оновчтой болго сон байна. Мөн яаралтай тусламжийн төлөвлөгөө, аюулгүй байдлын картын хяналтын арга хэмжээг боловсруулж, Хятад-Европын ачааны галт тэрэг, Хятад-Лаос төмөр замын олон улсын ачааны галт тэрэгний цаг алдалгүй тээвэрлэхийг баталгаажуулж, үйлчилгээг сайжруулах, “Бүс ба зам” хамтарсан бүтээн байгуулалтын чадавхыг баталгаажуулж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл