ӨМӨЗО-ны Соёл иргэншлийн албаны дарга Ли Шиүрүн, Хөлөнбуйр хотын төлөөлөгч болон Шинэ Барга баруун хошууны Байнгын хороо, Суртал ухуулгын хэлтсийн дарга, Засгийн газрын орлогч дарга Тэргүүнбаярын хамт Шинэ Барга баруун хошуунд суугаа ӨМО-ны “Эрхэм дээд суртал хүмүүжилтэй хүүхэд” Жан Шибиё болон “Ахмад настнаа хүндэтгэж садан төрлөө хайрлаж яваа” ӨМӨЗО-ны ёс суртахууны үлгэр жишээч Мядагмаатай уулзлаа.
Ли Шиүрүн дарга Жан Шибиёгийн гэрт нь очин амьдрал сурлагатай нарийн танилцаж, 50 мянган юаний тэтгэлгийн мөнгө гардуулж, түүний энэхүү эрхэм нандин зан, цуцашгүй хичээл зүтгэл, үндэстнийхээ ажилсаг сайн сайхан зан суртахууныг бадруулж, цаашид хичээн суралцаж, тасралтгүй урагшилж, эрүүл өсөн торниж, нийгэмдээ ач тустай яваарай хэмээн урам зориг хайрлав.

Жан Шибиё багаасаа ааваасаа өнчирч, ээж охин дүүтэйгээ амьдралын аливаа бүхнийг туулж, хүнд хэцүү амьдралын дундаас ажилч, арвич шилдэг зан суртахуунтай болж хүмүүжсэн байна. Мөн 2014 онд ӨМӨЗО-ны гурав дахь удаагийн “Эрхэм дээд хүмүүжилтэй хүүхэд” гэх цолыг хүртсэн билээ.

Тус өдөр төвийн Суртал ухуулгын хэлтэс болон Төвийн соёл иргэншлийн албаны нэрийн өмнөөс Ли Шиүрүн тав дахь удаагийн ӨМӨЗО-ны “Ахмадаа хүндэтгэж садан төрлөө хайрлах” ёс суртахууны үлгэр жишээч Мядагмаад 80 мянган юань гардуулав. Мядагмаа 20 жил үнэ төлбөргүйгээр өнчин өрөөсөн настнууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч, “Халуун хайр”-аар нутаг усныхаа хүн ардаа тэтгэж, асарч, халамжилж ирсэн билээ.


Зургийг Хэрлэн
