Энэ өдөр буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр Хөххотын Вань Да кино театрт “Харамсал” богино хэмжээний кино нээлтийн ёслолоо хийлээ.
ӨМӨЗО-ны кино урлаг ялангуяа богино хэмжээний кино урлагт нэгэн шинэ уран бүтээл төрж, гол дүрийг Шанхай хотноо жүжигчний мэргэжлээр төгссөн залуу жүжигчин Раднаа, Яргуй нар бүтээсэн байна. Кино найруулагчаар Ордос хотын телевиз хорооны сурвалжлагч залуу жүжигчин, залуу найруулагч Батбагана ажилласан бол, зураглаачаар Монгол Улсын залуу зураглаач н.Түвшинтөр ажилласан байна. Батбагана өмнө нь олон уран бүтээл дээр туслах найруулагчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд тус кино нь түүний анхны бие даасан уран бүтээл аж.
Энэхүү богино хэмжээний кино нь хайрын сэдэвтэй бөгөөд залуусын хайр сэтгэл, хоорондын үл ойлголцол, хэрүүл тэмцэл, бие биедээ итгэх итгэл, бүтээсэн амьдралдаа сэтгэл хангалуун байх гээд амьдрал дээрх асуудлыг хөндөж, сургамжилж, харамсах зүйлгүй амьдралаа бүтээхийг залуусдаа харуулахыг зорьсон 35 минутын кино болно.
