solongonews
Дональд нугас 85 нас хүрч байна
2019-06-04 09:58
Дональд нугас 85 нас хүрч байна

   

    Америкийн нэрт найруулагч, хүүхэлдэйн кино бүтээгч Уолт Дисней болон түүний нэрээр нэрлэгдсэн "Уолт Дисней" компаний хамгийн алдартай бүтээлийн нэг Дональд нугас энэ жил 85 нас хүрлээ. Ойг тохиолдуулан Хятадын Шанхай хот дахь Диснейн хүрээлэнд энэ сарын 03-наас 09-ний өдрийг дуустал тусгай тоглолт, үзүүлбэрүүд зохиогдохоор болсон байна.
 Дональд нугас 1934 оны зургадугаар сарын 09-ний өдөр дэлгэцнээ гарсан "Хөгжилтэй симфониуд" цувралын "Ухаант бяцхан тахиа" нэртэй ангиар үзэгчидтэйгээ анх уулзаж байв. Харин Хятадын хүүхэд багачуудад танигдсан түүх үүнээс ердөө хоёрхон жилийн дараа буюу 1936 оноос "Уолт Дисней"-н баатруудын зурагтай Зул сарын мэндчилгээний ил захидлууд Хятадад хэвлэгдэх болсон явдлаас эхтэй. Мөн 1986 оноос Хятадын төв телевизээр Дональд нугас болон Мики Маусын кинонууд долоо хоног бүр гарч эхэлсэн нь "Уолт Дисней"-н баатруудыг Хятадын үзэгчдэд бүр ч ихээр таниулсан байна.
 Шанхайн Диснейн хүрээлэнд жилд ойролцоогоор 150 мянган жуулчин Дональд нугастай зургаа авахуулдаг бол өнгөрсөн оны долдугаар сард Азын од нуурын эрэг дээр ашиглалтад орсон 11 метр өндөр аварга Дональдыг одоогоор бараг таван сая жуулчин үзэж сонирхоод байгаа юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл