solongonews
Манж дээл урлаач
2019-05-30 21:14
Манж дээл урлаач

        Өдгөө 21 настай Чү Шаоли бага сургуульд байхын л хувцас оёх дуртай охин байв. Харин ахлах сургуулийн хоёрдугаар ангидаа анх удаа манж дээлний загвар зохион бүтээж үзсэн байна. 

2017 онд Ланжөү их сургуульд элсэн орж, хятад хэл, соёлын мэргэжлээр суралцах болов. Эргэн тойрных нь найз нөхөд түүний нөлөөгөөр манж дээлний гоё сайхныг биширч, түүнээс ийм дээл хийж өгөхийг  хүсэх болж, тэр ч чадахын хэрээр найзууддаа тусалдаг байв. Харин 2018 оны сүүлчээр Ланжөү их сургуулийн Соёлын сургуулийн ёслол хүндэтгэлийн багийнхан сургуулийнхаа спортын наадамд өмсөх манж дээл урлаж өгөхийг хүссэнээр түүний мөрөөдлөө биелүүлэх эхлэл нь тавигдсан гэх.

Багш нь ч урам зориг өгч тэрбээр өөртэйгээ адил сонирхолтой оюутнуудтай хамтран манж дээлний оёдлын газар байгуулахын зэрэгцээ оюутнуудын үндэсний хэмжээний инноваци, шинэ санааны гарааны төсөлд оролцож, өөрийн бизнесээ эхлүүлсэн байна. Өдгөө Чү Шаолигийн багийн төсөл шилдгээр шалгарч, манж дээлний захиалга нь өдөр ирэх бүр нэмэгдэх болсон байна. Тэрээр:

- Би мөрөөдлийнхөө үндсийг тарьчихсан. Одоо аажмаар ургах болно гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл