solongonews
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна
2017-01-04 10:22
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид одоо 28,800 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 94,515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд 2015 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой аж. Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болсон талаар Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар,
  2. 3х4 чээж зураг 1 хувь,
  3. Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг
  4. Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна

  САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС

№ Дүүрэг Банкны нэр Дансны дугаар
1. Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Хаан банк 5750180162
Төрийн банк 33070000163  
Хас банк    5000333425
Голомт банк 4601029891  
Капитал банк   2021000750
2. Багахангай дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс   Төрийн банк   300500011527,
Хаан банк 5754001624
3. Баянгол дүүргийн Эрүүл мэнд,  нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк   105100004490
Хаан банк   5034189999
Голомт   1805002406
Худалдаа хөгжлийн банк   499071483
Улаанбаатар хотын банк   2602003516
4. Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд,  нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк   105300001232,
Хаан банк   5064063696
Худалдаа хөгжлийн банк   499071405
Капитал банк   2057000038
Улаанбаатар хотын  банк   2600072390
Голомт банк 12351000652  
5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк   103700002249  
Хаан банк   5019261648  
Капитал банк   2019000040  
Голомт банк   2900000455  
6. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк   100900196840  
Хаан банк 5009209225  
Голомт 8120100281  
7. Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс   Төрийн банк 312500527474  
Хаан банк 5749024593  
Хас банк 5000192425  
8. Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 105400014166  
Хаан банк 5022395214  
Капитрон банк 3008002681  
Голомт банк 2105019063  
Худалдаа хөгжлийн банк 406005146  
Улаанбаатар хотын банк 2603002465  
9. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд,  нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 200790000
Улаанбаатар хотын банк   2600004861
Капитал банк   2118000002
Хаан банк   5003440919
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл