solongonews
Эвий дээ, эвий элэг зүрхний хэлтэрхий үрс минь
2015-12-28 18:21
Бид өнгө мөнгөний хорвоод захирагдан хөтлөгдөн амьдрахдаа голохыг нь голж шилэхийг нь шилж орхиж, хаяж ор тас мартаж чаддаг. Харин борог амьдралаа голж шилэлгүй, борхон зүрхэндээ өчнөөн төчнөөн гомдол тээсэн ч таныг л хормойдон яваа алаг үрсээ эргэж нэг хараарай. Архичин аавынхаа зодуурыг тэсэн тэсэн давж, гэртээ бөнжийгөөд л, өлөлзөн хонхолзох ходоодоо дүүрхийн чинээ санан, ээжийгээ тосон гүйгээд л ...
Ээж, аав бүрийн элэг эмтэрч, нүд хальтрам дүр зураг өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Хуруун чинээ үрээ зодож нүдэх, хоол хүнсгүй гэртээ түгжих, хэний ч санаанд оромгүйгээр хөнөөжээ гээд л ...
 
Эргэж харж, эрэгцүүлж нэг бодмоор.Өнгө мөнгө, эрх мэдэл, өш хонзон, өлөн хомхой сэтгэлгээнийхээ шуурганд өхөөрдөм бяцхан ертөнцөө аажмаар алдаж байна, бид.  “Өдөр өнжүүлэх”, 24 цагийн цэцэрлэг, уртасгасан цагтай цэцэрлэг, хувийн хүүхэд асрагч гээд л өрцөндөө бөмбийлөн, өөхөнд боосон бөөр шиг энхрийлэн өсгөх үрсээсээ холдох шалтаг шалтгаан ямар их юм бэ, эргэж нэг харахад ...
Жижигхэн гараараа дэлгэн тосон гүйх үрсдээ яарах нь ховор, үзсэн харснаа өөрийнхөөрөө л сэтгэж, чадан ядан  ярих өхөөрдөм төрхөөс нь бас л хол. 
Хайрлаж уясахгүй байх аргагүй мөч бүрээс нь дэндүү хол байдаг юм уу даа, бид чинь.  Тиймээс л ажиг сэжиггүй нударч, ааш аягаа хамаа замбараагүй гаргадаг байх.  Нүд холдвол сэтгэл холддогийн тодоос тод жишээ энэ. 
 
Бид өнгө мөнгөний хорвоод захирагдан хөтлөгдөн амьдрахдаа голохыг нь голж шилэхийг нь шилж орхиж, хаяж ор тас мартаж чаддаг. Харин борог амьдралаа голж шилэлгүй, борхон зүрхэндээ өчнөөн төчнөөн гомдол тээсэн ч таныг л хормойдон яваа алаг үрсээ эргэж нэг хараарай. Архичин аавынхаа зодуурыг тэсэн тэсэн давж, гэртээ бөнжийгөөд л, өлөлзөн хонхолзох ходоодоо дүүрхийн чинээ санан, ээжийгээ тосон гүйгээд л ...
 
Тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй зүс тааруу, хөл маажиг, халтар бултар эмээдээ хөтлүүлэн баяртай нь аргагүй алхаж яваа хүүхдүүдээ хайрлаарай. Ядуу зүдүүхэн орчноо голж шилэн, арчаа муутай аав ээжээ орхиж, хаалгаа саван одох тэнхэлгүйдээ биш ээ тэд минь, хаанаас ч хайгаад олохгүй элэг зүрхнийх нь тасархай болохоор бэдчин бэдчин гүйж яваа юм, хөөрхийс минь. Элэг зүрхнээс нь эмтэрсэн юм болохоор, ээж аавыгаа хүлээдэг юм тэд.
 
Ганган дэгжин эгчийг дагаад явчихмаар, гоё том байшинд амьдармаар, дуртай амттанаа дураараа идмээр хүсэлдээ хөтлөгдөн таныг орхиод явчихаагүй юм шүү, үрс минь. Алдаатай оноотой, аваатай өгөөтэй амьдрал туучин байж, аав ээжийнхээ хормойноос зүүгдэж л явна даа, хөөрхийс минь. Эвий дээ, эвий элэг зүрхний хэлтэрхий энхрий жаахан үрс минь. Эргэж нэг хараарай тэднийгээ.
 
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл